

1. Ерөнхий нөхцөл Энэхүү үйлчилгээний нөхцөл нь MIGUN спорт хувцасны цахим дэлгүүрийг ашиглан захиалга өгөх, худалдан авалт хийх хэрэглэгчдэд хамаарна. Та манай вебсайтаар үйлчлүүлснээр эдгээр нөхцөлийг бүрэн зөвшөөрч буйгаа илэрхийлнэ. 2. Захиалга баталгаажуулалт Захиалга амжилттай баталгаажихын тулд хэрэглэгч өөрийн нэр, утас, хаяг зэрэг мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх шаардлагатай. Захиалга баталгаажсаны дараа бид таны утсанд/имэйлд баталгаажуулсан мэдэгдэл илгээх болно. 3. Бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл Бүх үнэ төгрөгөөр илэрхийлэгдэнэ. Хэрэглэгч төлбөрөө төлсний дараа захиалга бэлтгэж эхэлнэ. Төлбөрийг картаар, QPay болон бэлэн бусаар хийх боломжтой. 4. Хүргэлтийн нөхцөл Улаанбаатар хотод 24–72 цагийн дотор хүргэлт хийгдэнэ. Орон нутагт карго болон шуудангаар хүргүүлж авах боломжтой. Хүргэлтийн төлбөрийг захиалгын дүнгээс хамаарч хэрэглэгч өөрөө хариуцна. 5. Буцаалт, солилцоо Бараа гэмтэлтэй, буруу загвар, размер ирсэн тохиолдолд 48 цагийн дотор бидэнтэй холбогдон буцаах боломжтой. Ашиглагдсан, гэмтээсэн бараа буцаалт хийхгүй. 6. Хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалт Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн захиалгын хүрээнд ашиглаж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. 7. Холбоо барих 📞 Утас: 99038331 📧 Имэйл: migun.mgl@gmail.com
see more