Бидний тухай

about us

MIGUN брэнд нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд спортийн жигдрэлийн хувцас үйлдвэрлэгчдийн нэг юм. Бид чанартай үйлдвэрлэлд тулгуурлан, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бүтээх зорилготойгоор ажлаа эхлүүлсэн.

Эхний жилүүдэд бие даасан дизайн, дотоодын оёдлын үйлдвэр дээр суурилж ажилласан бол өдгөө:

  • Орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон
  • Дизайн-судалгаа-үйлдвэрлэл хослуулсан бүтээлч нэгж
  • Багийн спорт, сургуулийн жигдрэлийн хувцас үйлдвэрлэлийн үндэсний үйлдвэрлэгч болж өргөжсөн.


Дүрэмт хувцасны мөн чанар — Тэгш орчны илэрхийлэл

Спортын дүрэмт хувцас нь зөвхөн тухтай, хөдөлгөөнд саад болохгүй хувцас төдий биш юм. Энэ нь хүүхэд бүрийг ялгаагүй, тэгш хүндлэлтэй орчинд сурч хөгжихөд чиглэсэн соёлын нэг хэсэг билээ. Хувцсаараа ялгарах бус, хамтдаа нэгэн баг болон урагшлах үнэ цэнийг спортын дүрэмт хувцас биечлэн илэрхийлдэг.

MIGUN спорт хувцасны үйлдвэр нь энэхүү тэгш байдлыг эрхэмлэж, боловсролын орчинд хүүхэд бүрт тохирсон чанартай, эвтэйхэн, загварлаг дүрэмт хувцас үйлдвэрлэж, тэгш боломж бүхий нийгмийг цогцлоох үйлсэд бодит хувь нэмрээ оруулж буй хамт олон юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл